МОНENG


 Үлэмж Кашимер ХХК нь 1995 оноос эхлэн түүхий ноолуур худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын ноолуурын салбарын ууган компаниудын нэг юм.

   Бид хөгжлийн түүхэндээ Монголын 12 аймгийг холбосон түүхий ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгосон 100% үндэсний хөрөнгө оруулалттай анхны бөгөөд тус сүлжээгээр дамжуулан жилдээ 600 орчим тонн түүхий ноолуур арилжаалдаг ба энэ нь нийт зах зээлийн 10 орчим хувийг эзэлнэ.

   Дэлхийд “Цагаан алт” хэмээн нэрлэгдэх болсон жил бүр нөхөн сэргээгддэг түүхий эд болох ноолуурыг нэмүүн өртөг шингээж олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг 2004 оноос эхлэн амжилттай гүйцэтгэж байна. Бид энэ хугацаанд ноолуурын анхан шатны боловсруулалтын үйлдвэр байгуулж мөн гэрээлэгч компаниудтай хамтран 100% ноолууран утсыг худалдаанд гаргаад байна.

 



ҮЛЭМЖ КАШИМЕР ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Монголын Ноос, Ноолуур Бэлтгэн Нийлүүлэгчдийн Холбооны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга