МОНENG


Annual Cashmere Conference 2019
Түүхэн баяртай мэдээ:
Монголын ноолуур, ноолууран эдлэлийн 80%-г үйлдвэрлэдэг нийт 32 компани нэг дор цуглаж Төрөөс бодлогоор дэмжигдсэн салбарынхаа “Шийдэл"-ийг хэлэлцсэн бүтээлч нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.
Бидний үйл ажиллагааг бодлогын хэмжээнд дэмжин хүрэлцэн ирсэн:

Үйл ажиллагааг нээж:
  • МҮХАҮТанхимын_Ерөнхийлөгч ноён О.Амартүвшин
  • Монголын ноос, ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал хатагтай Б.Алтанцэцэг
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл үг хэлэв
Дэмжигч, хамтран ажиллагч байгууллагууд:
  • МУ-ын Засгийн Газар, ХХААХҮЯамнаас хэрэгжүүлж буй “Ноолуур хөтөлбөр”
  • МУ-н Хөгжлийн банк
  • Дэлхийн банк, Экспортыг дэмжих төсөл
  • болон бусад дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүд
Энэхүү үйл ажиллагааг Үлэмж Кашимер ХХК, AnnaCashmere brand санаачлан зохион байгуулсан хэдий ч цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах "Cashmere Conference” ажлын эхлэл тавигдсан түүхэн баяртай үйл явдал боллоо. Оролцогч байгууллагууд Гоёо ХХК, АлтайкашимерХХК, Ханбогд Кашимер ХХК, Сор Кашимер ХХК тэргүүтэй нийт 32 компаний удирдах төлөөлөл оролцлоо. Ийнхүү дотоодын компаниуд нэгдэн мэдээллийн хурд, технологийн хурд, маркетингийн тэргүүн туршлагуудыг ашиглан дэлхийн ноолууран бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээнд кластэр хэлбэрээр нэвтрэн орж ажиллаж эхэллээ..
2019.07.04


Ulemj Cashmere
Ulemj Cashmere
Ulemj Cashmere
Ulemj Cashmere
Ulemj Cashmere
Ulemj Cashmere
Ulemj Cashmere