"Анна кашимер" бренд Хонгконгийн зах зээлд нэвтэрлээ

  • 2023-10-26 09:22:32

"Анна кашимер" бренд нь хамгийн сайн чанарын ноолуураар орчин үеийн загварын чиг хандлагыг харуулсан загварлаг бүтээгдэхүүн урлаж хэрэглэгчдэдээ шинэ өнгө төрхийг санал болгосоор дөрөв дэх жилдээ болж байна. 

Дотооддоо хэдийнээ танигдсан "Анна кашимер" бренд нь Монгол ноолуурыг дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлд танилцуулж, хүрээгээ тэлсээр хамгийн сүүлд энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр Хонгконгийн зах зээлд танилцуулагдлаа. 

Түүнчлэн "Анна кашимер" бренд АНУ, Араб болон БНСУ-ын зах зээлд Монгол ноолуурыг худалдаалж,  олон улсын тансаг хэрэглээний зах зээлд хүч түрэн танигдаж буй. 

Тэгвэл Хонгконгийн өндөр орлоготой иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг "Elements", "Pacific Place", "Lee Garden" зэрэг өндөр зэрэглэлийн молл-уудад "Анна кашимер" бренд худалдаалагдаж эхэлсэн нь Монгол ноолуурын салбар дахин нэг шат ахисан үйл явдал боллоо. 

Сонирхуулахад,  "Анна кашимер" бренд нь 2021 онд АНЭУ-ын Дубай хотод болсон “IFW Dubai” буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцож,  “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртэж байсан билээ. 

Go up